• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 67.6
MSE B Индекс 14233.55 -60.33

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

"ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС" ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

2020-10-05 11:54:51

Монголын хөрөнгийн биржийн шинэ бүтээгдэхүүн, анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний Хувьчлалын Сан"-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа, "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, "Үндэсний хувьчлалийн сан"-гийн Гүйцэтгэх захирал Ч.Хандаа болон бусад төлөөлөгчид оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6245 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай тус арга хэмжээг нээх үеэрээ "30 жил хувьцаа, бонд гэсэн хоёрхон төрлийн бүтээгдэхүүнтэй байсан хөрөнгийн зах зээлд анх удаа хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг олон нийтэд санал болгож буй түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Иргэд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулснаар эрсдлээ тараан байршуулах, мэргэжлийн удирдлагаар хангагдах зэрэг олон давуу талууд үүсэх юм. Нэгж эрхээ олон нийтэд анхлан санал болгож буй энэ сангийн араас олон шинэ хөрөнгө оруулалтын сангууд нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг улам идэвхжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв. 

Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС (MSE:XOC) нь нийт нэгж эрхийнхээ 95 хувь буюу 47.5 сая ширхгийг тус бүрийг нь 100 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаж, нийт 4.75 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд тус хөрөнгөөр дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, түүнээс бий болох ашгийг хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг хэлбэрээр хуваарилах юм. 

Хөрөнгө оруулагчид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус сангийн нэгж эрхийг захиалах боломжтой.

Үнэт цаасны танилцуулгыг Энд, хуваарилалтын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ