• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021-02-19 16:20:08

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журамд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай” 45 дугаар тогтоолыг баталсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 64, 65, 66 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хянаад, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлээ.

Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр “Хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах” гэсэн бүлгийг нэмж оруулан хувьцаа эзэмшигчид хуралдаа онлайнаар оролцож, асуулт асуух, саналаа цахимаар өгөх, санал тооллогыг баталгаажуулах зэрэг нөхцөл, шаардлагыг зохицуулсан нь хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог сайжруулах ач холбогдолтой юм.

Хорооны 2021 оны 45 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан журамтай энд дарж танилцана уу.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо