• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51282.09

( -18.29 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51282.09 -18.29
MSE A Индекс 19574.71 -28.46
MSE B Индекс 14242.36 72.54

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК "ТЭНГЭР КАПИТАЛ ҮЦК" ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭН, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-06-12 11:37:59

Цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгон хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна.

ЗАВХАН АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-11 17:23:01

Өдөрлөгт нийт 80 гаруй иргэн хамрагдаж, тэдгээрээс 70 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн мэргэжилтэнд хандаж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллээ нягталлаа.

6-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-11 15:24:08

Энэ өдөр нийт 36,567,489,687 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН БОНД” МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА

2021-06-30 07:49:18

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “ЛэндМН ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл “ЛэндМН Бонд” нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдаж, нийт 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд нийт 504 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 75,835 ширхэг буюу 7,583,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 505  худалдан авах захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс  51.6 хувиар давсан дүн юм.

Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 31.3 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо. 

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагч нар өрийн хэрэгсэл авч чадаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийн буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ