• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55235.86

( 287.8 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55235.86 287.8
MSE A Индекс 21179.55 86.9
MSE B Индекс 14954.38 -26.64

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2021-07-29 07:19:02

“Улсын их дэлгүүр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 21/12 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна. 

Хурлын тов: 2021.09.01-ний өдрийн 10.00 цаг  

Бүртгэлийн өдөр: 2021.08.17-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. “Номин Реалтор” ХХК-тай байгуулсан Барилгын ажлын захиалагчийн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг батлах.;
  2. “Номин Реалтор” ХХК-тай байгуулах түрээсийн гэрээтэй холбоотой сонирхлын зөрчилтэй бөгөөд их хэмжээний хэлцлийг батлах;
  3. “Улсын их дэлгүүр” ХК нь Хаан банкнаас бага хүүтэй зээл авахтай холбоотойгоор “Номин холдинг” ХХК батлан даалт гаргах тул Улсын их дэлгүүрийн барилгыг гуравдагч этгээдэд барьцаалуулах эрхийг “Номин Холдинг” ХХК-д олгох;

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Гүйцэтгэх захирал И.Галбуян, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга М.Өлзийбат, Ахлах нягтлан бодогч Д.Чимгээ 

Холбоо барих утасны дугаар: 8988-5120

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ