• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

58549.55

( 332.51 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 58549.55 332.51
MSE A Индекс 22660.41 148.88
MSE B Индекс 15118.69 -24.05

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 11:03:57

Хоёрдогч зах зээлийн арилжааг SHJR-BD-01/09/28-C0099-19 симболтойгоор эхлүүллээ.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХОЙШИЛЛОО

2026-09-01 10:29:02

Үнэт цаасны арилжаа нээх цагийг 45-60 орчим минутаар хойшлуулах болсныг мэдэгдье.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 9 ДҮГЭЭР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-01 10:04:44

Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

Мэдээ мэдээлэл

"МИК ХОЛДИНГ" ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-04 02:17:27

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Мик Холдинг” ХК 2021 оны эхний хагас жилийн  санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт активын хэмжээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4,234.8 тэрбум төгрөг хүрч, мөн тайлант хугацаанд 49.6 тэрбум төгрөгийн цэвэр хүүгийн орлоготой, 42.5 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаар татварын дараах цэвэр ашиг 7.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • "МИК ОССК" ХХК нь олон улсын санхүүгийн зах зээлд буюу Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан 3 жилийн хугацаатай 8.85 хувийн хүүтэй 250 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа.

  • Тайлант хугацааны эцсийн байдлаар нийт хөрөнгийн өгөөжийн хувь 0.3%, өөрийн өгөөж 8.5%-ийн тус тус үзүүлэлттэй байна.

  • Монгол банк, "МИК ОССК" ХХК болон арилжааны банкуудын ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин  хойшлуулахаар шийдвэрлэв.

Тайланг бүрэн эхээр нь  Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ