• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БАЯРЫН ХУРАЛ ХИЙЖ, АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09 12:14:48

Монголын хөрөнгийн биржийн хамт олон өнөөдөр (2025.07.09) Төрт ёсны уламжлал, үндэсний их наадмыг угтсан баярын хурлаа хийлээ.

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

ТАЙЛАНГАА ХУГАЦААНДАА ИРҮҮЛЭЭГҮЙ ГИШҮҮН КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛ

2014-07-28 14:27:56
Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 52.1, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13.2 дахь заалт, МХБ ТӨХК болон гишүүн компаниуд хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.4.19 дэхь заалтуудын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гишүүн компани нь II улирлын санхүүгийн тайланг тухайн жилийн 7 дугаар сарын 25-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.  
       
2014 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар МХБ ТӨХК-д санхүүгийн тайлангаа тогтоосон хугацаанд ирүүлээгүй дараах нэр бүхий 30 компанид “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу торгуулийн арга хэмжээг ногдуулах ба долоо хоногийн дотор зөрчлийг арилгаж, торгуулийг төлж барагдуулаагүй тохиолдолд хөрөнгийн биржийн арилжаанд оролцох эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авах болно. 
 
  
 
 
Бүртгэлийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ