• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55266.1

( 318.04 0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55266.1 318.04
MSE A Индекс 21179.55 86.9
MSE B Индекс 14954.38 -26.64

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-10 16:25:45

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "АПУ" (APU) ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • "АПУ" ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ 729.3 тэрбум төгрөг болж, 2021 оны эцсээс 18.1 хувиар өссөн байна.
  • Компанийн үйл ажиллагааны ашиг 107 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар өссөн бөгөөд цэвэр ашиг нь 82 тэрбум төгрөг болж, 2021 оны эхний хагас жилээс 1 хувиар нэмэгдсэн байна.
  • Борлуулалтын тоо хэмжээний хувьд, 77 сая литр бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч цэвэр борлуулалтын орлого нь 391 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар өсжээ.
  • “АПУ” ХК нь 2021 оны эхний хагас жилд 155 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол энэ оны эхний хагас жилд 167 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь 8 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • Тус компани нь 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Польш, БНХАУ, ОХУ, БНСУ-ын зах зээлд экспортолж байна. Мөн БНХАУ-д “Inner Mongolia Aipiyou Trade LLC” борлуулалтын охин компаниа байгуулжээ.
  • “АПУ” ХК-ийн нийт хувьцааны 56.03 хувь болох 596.2 сая ширхэг хувьцааг Шунхлай Групп эзэмшиж байна.
  • Үйлдвэрлэлийн хог хаягдлын хэмжээг 30-иар бууруулж, хаягдал шил, гялгар уутыг барилгын доторлогоо, дулаалгын хөөсний үйлдвэрт нийлүүлж байгаа бол органик түүхий эдийнхээ үлдэгдлийг фермер болон тэжээлийн үйлдвэрүүдэд илгээж байна.

Та бүхэн "АПУ" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ