• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50874.49

( -106.23 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50874.49 -106.23
MSE A Индекс 19493.23 -61.85
MSE B Индекс 14327.78 50.95

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 8 БАГЦ, 51,200 ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС 1 ТОНН НЬ 84.72%-ИЙН ӨСӨЛТТЭЙ АРИЛЖААЛАГДАЖ, ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

2026-04-29 15:25:43

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өрсөлдөөн нэмэгдэж байна.

2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-04-29 14:02:38

Хямдруулалттай 26 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.129 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.519 хувиар тогтлоо.

4-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-28 15:14:38

Энэ өдөр нийт 7,258,602,387 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ ББСБ" КОМПАНИАС ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-09-26 12:11:07

“Сэндли ББСБ” компани нь нийт хувьцааныхаа 29.97 хувь буюу  67,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 150 төгрөгөөр олон нийтэд санал болгож,  10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ. 

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр "Сэндли ББСБ" компанийн олон нийтэд санал болгож буй хувьцаа нь 2022 онд биржээр дамжуулан зах зээлд нэвтэрч буй 9 дэх бүтээгдэхүүн гэдгийг тодотгосон. 

Мөн энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, "Сэндли ББСБ" компанийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат, "Өлзий энд Ко Капитал" ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, "Райнос Инвестмент" ҮЦК-ийн Дэд захирал Н.Цэвэгмид нар оролцож, үг хэлсэн бөгөөд "Сэндли ББСБ" компанийн Гүйцэтгэх захирал Б. Наранбат Монголын хөрөнгийн биржийн 6808 дахь удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохилоо. 

Монголын хөрөнгийн биржийн хувьд, “Сэндли ББСБ” компанийн анхдагч зах зээлд санал болгож буй үнэт цаасны захиалгыг  өнөөдрөөс эхлэн 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд IPO системээрээ дамжуулан хүлээн авна. 

Түүнчлэн анхдагч зах зээлийн арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд хувь тэнцүүлнэ гэсэн нөхцөлтэйгээр тус компанийн хувьцааг анхдагч зах зээлд арилжаалж эхэллээ. 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ