Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам” болон дараах журмуудад орсон нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.
Нэмэлт, өөрчлөлт оруулсан:
-
“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам”,
-
“Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-уудад дараах онцлох зохицуулалтыг тусгасан.
Үүнд:
-
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр молибденийг арилжих эрх зүйн орчин бүрдсэн;
-
“Арилжааг ажлын өдрүүдэд 10:00-12:00 болон 14:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна”;
-
Форвард гэрээгээр арилжаалагдах зэсийн баяжмал болон молибдены баяжмалын худалдах захиалгыг тогтмол болон хөвөгч үнэтэй ирүүлэх боломжтой болсон зэрэг нэмэлт өөрчлөлтийг орууллаа.
Дэлгэрэнгүйг дараах холбоосуудаар үзнэ үү.
-
"Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-тай энд дарж танилцана уу
-
"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу
-
"Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



