• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

СЗХ-НООС “МХБ” ТӨХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2022-12-14 18:26:05

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг УИХ-аас баталсны дагуу 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж баталсан. Энэхүү жагсаалтын эхний компани болох Монголын хөрөнгийн бирж нь төрийн өмчит бусад компаниудаа түүчээлэн хамгийн түрүүнд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих түүхэн үйл явдал болж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ