"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний өнөөдрийн (2026.09.10) арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 хувиас багагүй молибдены агуулгатай баяжмал 520 НМТ (нойтон метр тонн) 468 ХМТ (хуурай метр тонн)-ын доод үнийг 28,317.9 ам.доллароор дуудлага арилжаанд орууллаа.

Арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд молибдены баяжмалын үнэ тонн тутамд 5,450 ам.доллароор өсч, хэлцлийн үнэ 33,767.9 ам.доллар/тонн болсон бөгөөд нийт 15,803,377.2 ам.доллароор тухайн бүтээгдэхүүн амжилттай арилжаалагдлаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



