• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЦАХИМ БОЛОН ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2023-04-07 10:32:37

ХУРАЛД ОРОЛЦОГЧДЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт цахим болон танхимаар зохион байгуулахаар товлосон.

Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15 хаягт байрлах Бэст вестерн премьер Туушин зочид буудлын Соёмбо танхимд

Бүртгэлийн өдөр: 2023 оны 4 дүгээр сарын 07.

Хуралд бүртгүүлэх холбоос: http://hural.mse.mn

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

    • Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

    • Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах;

    • Компанийн 2023 оны оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;

    • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох;

    • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, батлах;

    • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах;

    • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэрлэх,

 

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 4 дүгээр сарын 07-ноос 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл http://hural.mse.mn энэхүү холбоосоор орж хуралдаа бүртгүүлээрэй!

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалтай ЭНД дарж,

Хувьцаа эзэмшигчдийн хуралд бүртгүүлэх заавартай ЭНД дарж танилцана уу.

Санал өгөх заавартай ЭНД дарж танилцана уу.

Холбоо барих:

Утас: 11-313747-(3112), (3113), (3111) , 88095950

И-мэйл: shareholders@mse.mn

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ