• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50705.24

( 24.22 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50705.24 24.22
MSE A Индекс 19391.14 6.68
MSE B Индекс 14207.14 -7.21

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАА

2026-04-20 10:43:58

Ногдол ашиг хуваарилах өдрийг 3 сараар хойшлуулах буюу 2026.07.31-ний өдрийн дотор олгохоо мэдэгдлээ.

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН АЛБАН ХААГЧ, БАГШ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-17 17:35:57

Энэхүү үйл ажиллагаанд нийт 400 орчим хүн хамрагдаж, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авлаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-17 15:36:30

Энэ өдөр нийт 34,848,558,531 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД 2.0"-ЫН 4-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-06-27 14:57:07

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 100,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ. 

Тус өрийн хэрэгслийн 4-р транч болох нийт 10 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай "Инвескор бонд 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн арилжааны системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

”Инвескор Бонд 2.0”-ын үндсэн андеррайтераар "Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ