• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ

2026-09-04 18:00:04

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагийн 2910 дугаартай уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үеэр системийн аюулгүй байдал болон хэвийн ажиллагааг хангах зорилгоор хэрэгжүүлсэн хандалт хязгаарлах хамгаалалтын механизм ажиллаж, тус арилжаанд оролцогчийн ирүүлсэн хүсэлтэд түр хугацааны автомат хязгаарлалт үүссэн болохыг тогтоолоо.

Энэхүү хамгаалалтын механизм нь DDoS халдлага, бот (автоматжуулсан) хандалт, хэт олон давтамжтай хүсэлт (Rate Limiting), хүчээр нэвтрэх оролдлого (Brute Force) зэрэг системийн хэвийн ажиллагааг алдагдуулах эрсдэлээс хамгаалах зориулалттай. Иймд 1 минутад зөвшөөрөгдөх хандалтын тоо хэтэрсэн хүсэлтүүдийг хамгаалалтын бодлогын дагуу автоматаар түр хязгаарласан бөгөөд системийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол, өөрчлөлт гараагүй байна.

Иймд уг нөхцөл байдалтай холбогдуулан 2910 дугаартай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц, 64,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний арилжааг анхны нөхцөлийг өөрчлөхгүйгээр 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт дахин зохион байгуулахаар болсныг үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ