• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ АРИЛЖААНЫ СИСТЕМИЙН ДЭД БҮТЦИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

2023-09-20 10:05:30

Лондонгийн хөрөнгийн бирж болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хооронд байгуулагдсан Ажлын мастер гэрээний хүрээнд 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын Миллениум Ай Ти цогц системийг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлснээр дотоодын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц олон улсын стандартад хүрч, үнэт цаасны компаниуд төдийгүй хөрөнгө оруулагчид өөрсдөө онлайнаар арилжаанд оролцох боломжтой болсон нь зах зээлд оролцогчдын шударга, жигд оролцоог хангах чухал алхам болсон билээ.

МХБ нь үнэт цаасны арилжааг ил тод, алдаагүй явуулах үүрэгтэй байгууллагын хувьд арилжааны систем, дэд бүтцийн шинэчлэлийг тогтмол хийж явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд Миллениум арилжааны системийн  дэд бүтцийн шинэчлэлийн төлөвлөгөөт төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Уг ажлын хүрээнд шинээр суурилуулсан арилжааны үндсэн системд 2023 оны 09 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэглэгчийн хүлээн зөвшөөрөх шатны туршилт (User Acceptance test), 2023 оны 09 дүгээр сарын 09 болон 16-ны өдрүүдэд хөрөнгийн зах зээлийн нийт оролцогч талуудыг хамарсан хийсвэр арилжааны туршилт (Mock Test)-ыг тус тус зохион байгуулсны үндсэн дээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн уг системийн шинэчлэлийг арилжаанд амжилттай нэвтрүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ