• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50648.85

( 66.54 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50648.85 66.54
MSE A Индекс 19428.42 102.89
MSE B Индекс 14255.57 -89.72

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-20 15:46:54

Энэ өдөр нийт 305,235,623,577 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-20 10:33:41

Зочид үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болоход суралцах, анхаарах зүйлсийн талаар зохих мэдээлэл авсан юм.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-20 09:26:20

Хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр UGB-BD-19/05/28-C0097-16 симболтойгоор эхлүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР, УУЛЗАЛТ БОЛЛОО

2011-10-31 00:00:00
Монголын Хөрөнгийн Бирж болон Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн хамран зохион байгуулсан Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх гэж буй олон улсын туршлага, зах зээлийн зохицуулалт болон зах зээлийн бүтцэд хийгдэх өөрчлөлтүүдийн талаар танилцуулах семинаруудын эхлэл болох хамгийн эхний семинар 2011 оны 10-р сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. Сургалтанд МХБ-ийн гишүүн бүх БДК-ийн төлөөлөгчид оролцсон бөгөөд олон улсын туршлага, зах зээлийн зохицуулалт болон зах зээлийн бүтцэд хийгдэх өөрчлөлтүүдийг боловсруулахад гар бие оролцон ажиллаж буй ЛХБ-ийн менежментийн баг бүрэлдэхүүн болон МХБ-ийн мэргэжилтнүүд шинээр боловсруулсан журам болон холбогдох өөрчлөлтүүдийн талаар илтгэлт тавьж, харилцан санал солилцсон байна. Энэхүү уулзалт, семинарын хүрээнд МХБ болон ЛХБ-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгийн зах зээлд оролцогч бусад мэргэжлийн байгууллагуудын санал, санаачилгыг хүлээн авч цаашид хэрэгжүүлэх ажилд тусган ажиллахад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Илтгэлийг энд дарж татаж авна уу!