• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51291.35

( 170.5 0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51291.35 170.5
MSE A Индекс 19687.48 105.82
MSE B Индекс 14203.34 -20.72

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГА “АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН ХОЛБООНЫ 40 ДЭХ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ФОРУМ”-Д ОРОЛЦЛОО

2026-04-22 19:18:29

Тэрээр хууль эрх зүйн орчин бүрдвэл Монголын хөрөнгийн бирж нүүрстөрөгчийн зах зээлийн арилжааг зохион байгуулах, энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй байгааг онцоллоо.

ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ 400 ГАРУЙ ИРГЭД ХАМРАГДЛАА

2026-04-22 16:18:53

Энэхүү өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-22 15:02:54

Энэ өдөр нийт 97,261,745,489 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 15.1 САЯ ТОНН НҮҮРСИЙГ 7.4 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР АРИЛЖЛАА

2024-01-12 14:19:42

Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж эхэлсний 1 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталж, нүүрсний арилжааг Монголын хөрөнгийн биржээр явуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны 1-р сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулсан юм.

Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлснээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд худалдагч компаниуд МХБ-ээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжлаа.

Дуудлага арилжааны ханш дунджаар 10.7%-иар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 529.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олоод байна.

Анх арилжаа эхлэх үед 45 харилцагч буюу худалдан авагч системд бүртгүүлж байсан бол өнөөдөр нийт 244 худалдан авагч компани бүртгүүлж, гэрээ байгуулсан.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн төдийгүй мөн энэ өдөр "Монголын хөрөнгийн бирж" ХК Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монголын хөрөнгийн бирж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжлөө.

Улмаар Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах үүднээс 2023 оны 5 дугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар экспортод гаргах нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн зэрэг хууль эрх зүйн орчинд холбогдох шинэчлэлтүүд хийгдээд байна.

Дээрх шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болсон нь бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлсэн жил байлаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ