• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51291.35

( 170.5 0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51291.35 170.5
MSE A Индекс 19687.48 105.82
MSE B Индекс 14203.34 -20.72

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГА “АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН ХОЛБООНЫ 40 ДЭХ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ФОРУМ”-Д ОРОЛЦЛОО

2026-04-22 19:18:29

Тэрээр хууль эрх зүйн орчин бүрдвэл Монголын хөрөнгийн бирж нүүрстөрөгчийн зах зээлийн арилжааг зохион байгуулах, энэ чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй байгааг онцоллоо.

ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ 400 ГАРУЙ ИРГЭД ХАМРАГДЛАА

2026-04-22 16:18:53

Энэхүү өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-22 15:02:54

Энэ өдөр нийт 97,261,745,489 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

2024-03-20 11:33:56

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

Компанийн оноосон нэр: "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 3

Хурал болох газар: “Монголын хөрөнгийн бирж” ХК, www.mse.mn цахим хуудас

Хурал болох өдөр, цаг: 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт

Хурал болох хэлбэр: Цахим (зайнаас)

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

  2. Компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;

  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;

  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөр;

  3. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан;

  4. Компанийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан;

  5. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;

  6. Компанийн 2024 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний санал;

  7. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл;

  8. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;

  9. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрийн төсөл.

Хувьцаа эзэмшигч Та 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл (www.mse.mn) цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байр Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3
  • Хурал зохион байгуулах комиссын утас: 11-313747, цахим шуудан (shareholders@mse.mn)

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч Та урьдчилан санал өгөх боломжтой.

Урьдчилан бөглөсөн саналын хуудсыг өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд ирж, эсхүл цахим хэлбэрээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас (www.mse.mn)-аар өгнө үү.

Саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цаг байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ