• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62884.14

( 184.66 0.29% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62884.14 184.66
MSE A Индекс 24291.49 29.59
MSE B Индекс 15215.44 -80.22

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-09-10 14:27:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2025, 2026 оны үзүүлэлтүүдийг харгалзсан болно.

“ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС” ТӨҮГ-ЫН НЭР “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2026-09-10 10:02:16

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны цахим систем болон бүртгэл дэх нэрийг "Монголросцветмет" ТӨҮГ болгон өөрчлөх болсныг үүгээр мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ 2023 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ ХУВААРИЛЛАА

2024-04-25 17:09:49

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоол болон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ногдол ашиг хуваарилах тухай” 10 дугаар тогтоолыг үндэслэн хувьцаа эзэмшигчдэд 2023 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-руу мөнгөн шилжүүлэг хийв. 

Компани нь 2023 оны ногдол ашиг нийт 4,349,252,518.99 төгрөгөөс нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгө буюу татварын дараах дүнгээр 11 төгрөг 79 мөнгөтэй тэнцэх ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваариллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ