• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52362.41

( 780.72 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52362.41 780.72
MSE A Индекс 20251.18 299.58
MSE B Индекс 14275.31 16.74

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-20 17:49:30

Энэ өдөр нийт 67,732,910,788 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2026-07-20 10:45:04

Нийт арилжааны үнийн дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн ба өдрийн дундаж арилжааны үнийн дүн 6.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

МЭНДЧИЛГЭЭ

2026-07-09 18:17:55

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье!

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН ГАРГАЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-07-30 09:55:16

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 287 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/219 тоот тушаалаар бүртгэгдсэн "Сэндли ББСБ" ХК-ийн "Сэндли бонд 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: Сэндли бонд 2.0

Бондын тоо ширхэг: 100,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 10,000,000,000 (арван тэрбум) төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: 24 сарын хугацаатай 18.5%

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2024.08.01 - 2024.08.07 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

"Сэндли бонд 2.0"-ын үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ