• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЛАА

2025-04-18 09:40:21

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2022 оны 12 сард IPO хийж, 34 хувиа олон нийтэд нээлттэй арилжин, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн бөгөөд хувьцаа эзэмшигчдэдээ хоёр дахь жилдээ ногдол ашиг хуваарилж байна.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 47 төгрөгөөр тооцон, нийт 16,471,786,333.00 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан.

Тус шийдвэрийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-аар дамжуулан татварын дараах 5,315,705,427.90 төгрөгийг 9,635 хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулж, компанийн 66% эзэмшигч Сангийн яам буюу улсын төсөвт 10,871,378,992.00 төгрөгийн ногдол ашгийг тус тус шилжүүллээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ