“Монголын хөрөнгийн бирж” ХК 2022 онд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллагуудтай хамтран ESG буюу БОНЗ тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг баталсан.
Уг удирдамжийг үндэслэн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын олон нийтэд мэдээлэл хүргэх журмыг, хавсралтаар ESG буюу БОНЗ-ын тайлагналын маягтын загварыг баталж, 2022-2024 он хүртэл тус маягтын дагуу нийт бүртгэлтэй компаниуд сайн дурын үндсэн дээр биржид тайлангаа ирүүлэн, бирж цахим хуудсаараа дамжуулан тайланг олон нийтэд хүргэж ирсэн.
Харин 2024 оны 10-р сард МХБ-ийн "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-д өөрчлөлт орж тус журмын 3.7-д "Биржийн үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь байгаль орчин, нийгэм, засаглал (цаашид “БОНЗ” гэх)-ын чиглэлээр тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг хавсралт маягт 1-ийн дагуу гаргаж дараа жилийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ. Биржийн үнэт цаасны бүртгэлийн II болон III ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь БОНЗ-ын тайланг дээрх тогтоосон хугацаанд сайн дурын үндсэн дээр ирүүлж болно...” гэж заасан билээ.
Энэ дагуу Монголын хөрөнгийн биржид дараах нэр бүхий 28 хувьцаат компани БОНЗ тогтвортой байдлын тайлагналаа ирүүлж, цахим хуудсанд байршуулсан байна.
№ |
Тоон код |
Үсгэн код |
Компанийн нэр |
Ирүүлсэн огноо |
Ангилал |
1 |
90 |
APU |
"АПУ" ХК |
4/25/2025 |
I |
2 |
326 |
AARD |
"Ард санхүүгийн нэгдэл " ХК |
6/27/2025 |
I |
3 |
396 |
BAN |
"Багануур" ХК |
6/26/2025 |
II |
4 |
565 |
GAZR |
"Газар шим үйлдвэр" ХК |
5/9/2025 |
I |
5 |
354 |
GOV |
"Говь" ХК |
1/10/2025 |
I |
6 |
562 |
GLMT |
"Голомт банк"ХК |
6/20/2025 |
I |
7 |
553 |
INV |
"Инвескор ББСБ" ХК |
3/26/2025 |
I |
8 |
545 |
LEND |
"ЛэндМН ББСБ" ХК |
5/1/2025 |
I |
9 |
547 |
MNDL |
"Мандал даатгал" ХК |
4/30/2025 |
I |
10 |
542 |
MIK |
"МИК Холдинг" ХК |
4/30/2025 |
I |
11 |
162 |
MDIC |
"Монгол даатгал" ХК |
6/30/2025 |
I |
12 |
541 |
MNP |
"Монгол шуудан" ХК |
6/17/2025 |
I |
13 |
551 |
MFC |
"Монос хүнс" ХК |
4/18/2025 |
I |
14 |
135 |
SUU |
"Сүү" ХК |
3/28/2025 |
I |
15 |
557 |
CUMN |
"Премиум Нэксус"ХК |
5/29/2025 |
II |
16 |
22 |
TCK |
"Талх чихэр" ХК |
5/1/2025 |
I |
17 |
564 |
SBM |
"Төрийн банк" ХК |
4/30/2025 |
I |
18 |
549 |
TUM |
"Түмэн шувуут" ХК |
5/20/2025 |
I |
19 |
573 |
TGI |
"Тэнгэр даатгал" ХК |
5/9/2025 |
II |
20 |
195 |
BUK |
"УБ-БҮК" ХК |
4/29/2025 |
II |
21 |
94 |
HUN |
"Увс хүнс" ХК |
4/30/2025 |
II |
22 |
563 |
KHAN |
"Хаан банк" ХК |
4/30/2025 |
I |
23 |
568 |
XAC |
"Хас банк" ХК |
4/29/2025 |
I |
24 |
567 |
TDB |
"Худалдаа хөгжлийн банк"ХК |
5/5/2025 |
I |
25 |
466 |
BOE |
"Эрчим Баян-Өлгий" ХК |
5/1/2025 |
II |
26 |
572 |
MGLA |
"Эм Жи Эл Акуа" ХК |
4/30/2025 |
II |
27 |
551 |
MFC |
"Монос хүнс" ХК |
7/7/2025 |
I |
28 |
188 |
MSE |
"Монголын хөрөнгийн бирж" ХК |
7/8/2025 |
I |
Биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд тус тайланг олон нийтэд нээлттэй мэдээлснээр хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнесийн зарчмууд шийдвэрлэх чухал хүчин зүйл болж байна.
Учир нь хөрөнгө оруулагчид компаниудын үйл ажиллагаанаас үүдэлтэй учирч болзошгүй БОНЗ-ын эрсдэлүүд, тэдгээрийг удирдах, даван туулах чадавх, улмаар бизнесийн үнэ цэнийг бий болгох чадварыг нь илүү сайн ойлгохын тулд компаниудын тогтвортой байдлын стратеги, арга хандлагад илүүтэй анхаарах болсон нь энэ чиглэлийн мэдээллийн эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлж байгаа юм.
Тогтвортой байдлыг удирдах, тайлагнах сайн туршлагыг нэвтрүүлсэн компаниуд нь санхүүгийн эрсдэлүүдийг удирдаж мөн шинэ боломжуудыг нээх давуу талтай.
Тухайлбал, Монголын банкууд Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлснээр байгууллагаас ирж буй зээлийн хүсэлтийг судлахдаа зарчмууд дээр тулгуурлан байгаль орчин, нийгмийн эрсдэлийг нь үнэлж байна. Түүний адилаар хөрөнгийн зах зээлийн олон хөрөнгө оруулагчид компаниудаас БОНЗ-тай холбоотой эрсдэл, боломжуудаа хэрхэн удирдаж буй талаар мэдээлэл авах болсон билээ.
Тогтвортой байдлын тайлагналын ашиг тус: Олон улсад “БОНЗ бол байгууллагын үнэ цэн, харин тогтвортой байдлыг компанийн гүйцэтгэл болон түүний оролцогч талуудад нөлөөлж болох БОНЗ-ын өргөн хүрээний асуудал” хэмээн тодорхойлсон төдийгүй хөрөнгийн зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдыг татах нэгэн чухал алхам болж байна.
БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.
БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамжтай энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ