Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/286 тоот тушаалаар бүртгэгдсэн "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий "DBM бонд" өрийн хэрэгслийн 1-р транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авч дууслаа.
Анхдагч зах зээлийн арилжааны системд нийт 100,001,100,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,011 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 7 хөрөнгө оруулагчаас 9 захиалга бүртгэгдсэн байна. Үүнд:
-
Өрсөлдөөнт бус саналд 4 хөрөнгө оруулагчаас нийт 8 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авах 4 захиалга;
-
Өрсөлдөөнт саналд 4 хөрөнгө оруулагчаас нийт 1,000,003 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авах 5 захиалга ирүүлсэн бөгөөд ирүүлсэн хүүгийн саналын хэмжээ хамгийн их нь 15.0 хувь, хамгийн бага нь 11.0 хувь байна.
Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу тус үнэт цаасны хуваарилалт хийгдсэн ба анхдагч зах зээлийн арилжааны үр дүнд нийт 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,000 ширхэг өрийн хэрэгсэлд 6 хөрөнгө оруулагчийн 6 захиалга биелж, тус өрийн хэрэгслийн жигнэсэн дундаж хүү 11.0 хувиар тогтлоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



