• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55115.72

( 272.34 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55115.72 272.34
MSE A Индекс 21100.69 58.31
MSE B Индекс 14842.81 -54.66

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 15:40:25

“Эм Жи Эл Акуа” ХК IPO хийж, татан төвлөрүүлсэн хөрөнгийн 2025 оны гуравдугаар улирлын байдлаарх зарцуулалтын тайлангаа ирүүллээ.

Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийг дунд хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарцуулахаар төлөвлөн, 2024 оны 5-р сарын 31-ний өдөр IPO-оор татан төвлөрүүлсэн 15,234,677,184 төгрөгийг өөрийн банкны дансанд хүлээн авсан байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнд:

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдлаар хийгдсэн байна.

Түүхий эд, материалын худалдан авалт:
IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 4,116,812,809 төгрөгийг түүхий эд, материал (ТЭМ) худалдан авахад зарцуулсан бөгөөд уг зардлыг 2024 онд бүрэн санхүүжүүлж дуусгасан.

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдан авалт:

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр том савлагаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугам худалдан авахад 4,500,000,000 төгрөг, трансформатор худалдан авахад 550,000,000 төгрөг тус тус зарцуулсан.

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эхний багц болох цэвэршүүлэх (филтер) шугамыг 2025 оны 5 дугаар сарын 3-наас 5 дугаар сарын 23-ны хооронд суурилуулсан. Үйлдвэрийн зуны оргил ачааллын үе дууссаны дараагаар үлдсэн тоног төхөөрөмжийг 2025 оны 11 сард бүрэн суурилуулж дуусгахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ