• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51811.74

( 140.83 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51811.74 140.83
MSE A Индекс 20072.08 50.91
MSE B Индекс 14596.75 22.2

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-27 15:24:24

Энэ өдөр нийт 17,838,799,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“НИЙСЛЭЛ БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-03-27 09:20:35

Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Нийсэлэл бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2026-03-26 16:57:42

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-27 10:43:49

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад тус тус зохион байгууллаа.

Өдөрлөгт Монгол Улсын төвийн бүст ажиллаж, амьдарч буй нийт 1600 гаруй иргэд хамрагдсан бөгөөд оролцогч байгууллагуудын зүгээс дараах агуулгын хүрээнд холбогдох мэдээллийг иргэдэд хүргэж ажилласан юм. 

Үүнд:

  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, баялгийн шударга хуваарилалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх,

  • 1991 оны Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /Цэнхэр тасалбар/ болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК болон тус компаниас иргэдэд эзэмшүүлсэн 1072  хувьцааны бүртгэл, ногдол ашгийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвүүдийн хүрээнд тойм мэдээллийг хүргэлээ.

Цаашид тус арга хэмжээгээр дамжуулж зүүн бүсийн аймгуудын иргэдэд хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэхээр төлөвлөж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ