Монголын Хөрөнгийн Бирж нь их, дээд сургуулийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчид болон орон нутгийн ард иргэдэд зориулсан санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн багш нарын төлөөлөл болон, ахлах ангийн сурагчид “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочиллоо. Сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж биржийн үйл ажиллагааг танилцуулж, "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр, сургалт мэдээлэл өглөө.

Түүнчлэн бататгах асуулт хариултын QUIZ тэмцээн зохион байгуулж, эхний гурван байр эзэлсэн сурагчдыг Гүүдсек Үнэт Цаасны Компаниас 25,000-50,000 төгрөгөөр хувьцаа худалдан авах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



