• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62884.14

( 184.66 0.29% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62884.14 184.66
MSE A Индекс 24291.49 29.59
MSE B Индекс 15215.44 -80.22

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-09-10 14:27:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2025, 2026 оны үзүүлэлтүүдийг харгалзсан болно.

“ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС” ТӨҮГ-ЫН НЭР “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2026-09-10 10:02:16

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны цахим систем болон бүртгэл дэх нэрийг "Монголросцветмет" ТӨҮГ болгон өөрчлөх болсныг үүгээр мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

"ГЕРМЕС ЦЕНТР" ХК 2025 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-13 17:27:24

"Гермес центр" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолын дагуу компанийн 2025 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10.69 (арван төгрөг жаран есөн мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөр тасалбар болгон, 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчийн харилцах данс болон "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХК-тай гэрээ байгуулж, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулахаа мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ