• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53527.72

( 620.98 1.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53527.72 620.98
MSE A Индекс 20605.22 210.65
MSE B Индекс 14071.43 -61.31

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-27 17:27:49

Энэ өдөр нийт 94,012,788,572 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2026-07-27 15:34:47

2026 онд МХБ-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс ₮102.81 буюу 38.73 хувиар өсч, нэгж хувьцаа 368.29 төгрөгт хүрч хаагдсан байна.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Мэдээ мэдээлэл

"ТӨРИЙН БАНК" ХК 2025 ОНЫ ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-16 11:43:43

"Төрийн банк" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, Банкны тухай хуулийн 35.3 дугаар хэсэг, "Төрийн банк" ХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.13.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг болон компанийн ногдол ашгийн бодлогыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны татварын дараах цэвэр ашгаас нийт эргэлтэд байгаа 755,096,250 (долоон зуун тавин таван сая ерөн зургаан мянга хоёр зуун тавь) ширхэг хувьцаанд, нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн дүнг 51.80 (тавин нэгэн төгрөг наян мөнгө) төгрөг байхаар тооцож хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ