• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62884.14

( 184.66 0.29% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62884.14 184.66
MSE A Индекс 24291.49 29.59
MSE B Индекс 15215.44 -80.22

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-09-10 14:27:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2025, 2026 оны үзүүлэлтүүдийг харгалзсан болно.

“ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС” ТӨҮГ-ЫН НЭР “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2026-09-10 10:02:16

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны цахим систем болон бүртгэл дэх нэрийг "Монголросцветмет" ТӨҮГ болгон өөрчлөх болсныг үүгээр мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨРИЙН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

2026-02-16 12:11:51

Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 35 жилийн ойг тохиолдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөл өнөөдөр /2026-02-16/ төрийн дээд шагнал гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ахмад мэргэжилтэн Д.Алдармаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Үйлчилгээний ажилтан Ш.Дарийгаа Алтан гадас одонгоор, Хяналт, зохицуулалтын газрын Бүртгэлийн албаны Үнэт цаас гаргагч хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Нямдорж, Захиргаа санхүүгийн газрын Захиргааны ахлах мэргэжилтэн Т.Энхтүвшин нар тус тус  Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа.

Шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц гардуулан өгсөн юм.

Тэрээр энэ үеэрээ “Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 35 жилийн ой, Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 20 жилийн ой, сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, он удаан жил тууштай ажиллаж хөдөлмөрлөн, санхүүгийн зах зээлийг хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан эрхэм та бүхний хөдөлмөр зүтгэлийг хамт олон, Монголын төр үнэлж төрийн дээд шагнал хүртээж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэв.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ