• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57861.73

( 46.88 0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57861.73 46.88
MSE A Индекс 22265.54 20.09
MSE B Индекс 15162.16 80.59

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-08-28 15:29:20

Энэ 7 хоногт нийт 678,410,407,337 төгрөгийн арилжаа хийсэн байна.

8 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-28 15:04:58

Энэ өдөр нийт 69,845,441,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ТОГТООХ, МӨРДҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЭР БАТАЛЖ, УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-08-28 14:21:30

Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дараах журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Мэдээ мэдээлэл

"МОНОС ХҮНС" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-16 15:31:37

"Монос хүнс" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.2, 46.5 дахь заалт 47 дугаар зүйлийн 47.1, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, компанийн дүрмийн 11 дүгээр зүйл 11.5, 11.6 дахь заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны 28 тоот тогтоол болон холбогдох бусад шийдвэрүүдийг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №26/01 тогтоолоор ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас 1,839,826,926 (Нэг тэрбум найман зуун гучин есөн сая найман зуун хорин зургаан мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг, нэгж хувьцаанд 4.5 (дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, олон нийт буюу 30 хувийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, 70 хувийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хуваарилахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ