• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62699.48

( -31.92 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62699.48 -31.92
MSE A Индекс 24261.9 -15.11
MSE B Индекс 15295.66 -31.51

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-09 17:37:41

Энэ өдөр нийт 183,172,993,468 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА

2026-09-09 14:08:53

Анхдагч зах зээлийн арилжааны үр дүнд нийт 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,000 ширхэг өрийн хэрэгсэлд 6 хөрөнгө оруулагчийн 6 захиалга биелж, тус өрийн хэрэгслийн жигнэсэн дундаж хүү 11.0 хувиар тогтлоо.

9 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-08 14:51:06

Энэ өдөр нийт 97,561,564,039 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АЙТҮҮЛС" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГИЙН 18.55 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА

2026-02-16 16:44:05

"Айтүүлс" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.2, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт болон компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.27, 7.31 дүгээр заалт болон, бусад холбогдох журам, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн № 26/002 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн 18.55 хувь буюу 137,808,496 төгрөгийг, нэгж хувьцаанд 4 (дөрөв) төгрөгөөр тооцож хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ