• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63577.02

( 164.95 0.26% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63577.02 164.95
MSE A Индекс 24525.9 370.36
MSE B Индекс 15293.52 15.44

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-09-07 10:59:31

"Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн МХБ-ийн үнэт цаасны 7785 удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэн, дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МЭДЭГДЭЛ

2026-09-04 18:00:04

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц, 64,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний арилжааг анхны нөхцөлийг өөрчлөхгүйгээр 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт дахин зохион байгуулахаар болсныг үүгээр мэдэгдэж байна.

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-23 11:20:49

"Инвескор ББСБ" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.6.21, 13.7 дугаар заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн № 26/08, № 26/09 тогтоолуудын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас энгийн хувьцаа эзэмшигчдэд 8,701,402,980 (Найман тэрбум долоон зуун нэг сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун ная) төгрөгийг, нэгж хувьцаанд 114.9 (Нэг зуун арван дөрөв аравны есөн төгрөг), давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд 2,040,000,000 (Хоёр тэрбум дөчин сая) төгрөгийг, нэгж хувьцаанд 850 (Найман зуун тавь) төгрөгөөр тооцож тус тус хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй компанийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ