• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53123.47

( -278.44 -0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53123.47 -278.44
MSE A Индекс 20260.31 -122.64
MSE B Индекс 14718.97 -44.27

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 3 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-03-02 17:18:51

Сургалт 2026 оны 3 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулагдах болно.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2026-03-02 16:39:39

Материалыг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2026-03-02 16:38:19

Материалыг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2026-03-02 16:39:39

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дэх заалт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.5 дахь хэсэг, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын 1.2.1, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.23, 5.39, 5.39.2, 5.39.3 дахь заалтыг тус  тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. ТУЗ-ийн ЕРДИЙН гишүүнд нэр дэвшигчид

тавигдах шаардлага, шалгуур

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

  2. Уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

  3. Ял шийтгэлгүй байх;

  4. Төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

  5. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

  6. Санхүүгийн зах зээлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

  7. Зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;

  8. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;

  9. Санхүүгийн зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл хувьцааны хяналтын багцыг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч биш байх;

  10. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар компанитай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;

  11. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч удирдах албан тушаалтантай хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

  12. Хяналт шалгалтын байгууллагын төлөөлөл болон компанийн гүйцэтгэх удирдлага биш байх;

  13. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;

  14. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан байх.

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

  2. Төрийн байгууллага болон бусад шаардлагатай байгууллагаас тухайн этгээдийн талаар лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн албан бичиг; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Загварыг энд дарж татаж авна уу)

  3. Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Загварыг энд дарж татаж авна уу)

  4. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)

  5. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)

  6. Анх ажилд орсон үеэс хойших бүх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (E-Mongolia системээс авсан, эсвэл баримт бичгийн эх хувь байна)

  7. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификат; (E-Mongolia системээс авсан, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна)

  8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)

  9. Иргэний үнэмлэхийн хуулбар; (E-Mongolia системээс авсан, эсвэл эх хувь)

  10. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар; (нотариатаар гэрчлүүлсэн байна)

  11. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт; (эх хувь)

  12. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдтэй эсэх лавлагаа; (эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна)

  13. Нэр дэвшигчийн баталгаа; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Загварыг энд дарж татаж авна уу)

  14. Нэр дэвшигчийн мэдэгдэл; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Загварыг энд дарж татаж авна уу))

  15. Бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримт.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний материалын бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах шалгуур, шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, шаардлага хангасан нэр дэвшигчдийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулна.

2. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хамгийн их санал авсан 5 нэр дэвшигчийг сонгож, томилно.

ДӨРӨВ. Сонгон шалгаруулалтын материал хүлээн

авах хугацаа, газар

Материал хүлээн авах хэлбэр: Цаасаар ирүүлнэ.

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл;

Материал хүлээн авах хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд Дотоод аудитор О.Ангирмаа (утас: 89054945)-д хүлээлгэн өгөх.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг цаасаар илгээхдээ:

    1. Нэг дугтуйнд бүх материалыг хийж битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний овог, нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой, ойлгомжтой бичсэн байна.

    2. Дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурсан байна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

  5. Хүчин төгөлдөр бус баримт бичиг ирүүлсэн тохиолдолд баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэн сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.

  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

  7. Сонгон шалгаруулалтын үе шатуудад Компани нь нэмэлтээр сонгон шалгаруулалттай холбоотой баримт, материалыг нэр дэвшигчээс, эсхүл холбогдох байгууллагаас авч болно.

  8. Нэмэлт мэдээллийг компанийн Дотоод аудитор О.Ангирмаа (утас: 89054945) дугаарын утаснаас авна уу.

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК