• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51300.38

( 356.79 0.7% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51300.38 356.79
MSE A Индекс 19603.17 41.04
MSE B Индекс 14169.82 -94.19

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-11 15:24:08

Энэ өдөр нийт 36,567,489,687 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-06-11 09:34:36

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-06-11 08:36:48

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

ЗАВХАН АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-11 17:23:01

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2026.06.11) Завхан аймгийн Улиастай хотод зохион байгууллаа.

Завхан аймгийн засаг даргын орлогч Д.Уужимсанаа нээлтийн үгэндээ энэхүү үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдлыг онцолсон.

Өдөрлөгийн эхэнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалт орж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбар болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, хувьцаа, бүртгэл, тоо хэмжээ, ногдол ашгийн талаарх мэдээлэл өглөө. 

Түүнчлэн МХБ-ийн гишүүн "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Энхтайван иргэд хөрөнгийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

Мөн энэ үеэр тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Нутгийн үйлс" ХХК, "Мөнхөд мандаг" ХХК, "Транскапитал" ББСБ зэрэг аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдэд "Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж" сэдэвт сургалт зохион байгууллаа.

Өдөрлөгт нийт 80 гаруй иргэн хамрагдаж, тэдгээрээс 70 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн мэргэжилтэнд хандаж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллээ нягталлаа.

Тус өдөрлөгийг “Монголын хөрөнгийн бирж” ХК санаачлан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ-тай хамтарч олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 6 дугаар сараас говийн бүсийн аймгуудаас эхэлсэн юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ