• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63577.02

( 164.95 0.26% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63577.02 164.95
MSE A Индекс 24525.9 370.36
MSE B Индекс 15293.52 15.44

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-09-07 10:59:31

"Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн МХБ-ийн үнэт цаасны 7785 удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэн, дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МЭДЭГДЭЛ

2026-09-04 18:00:04

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц, 64,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний арилжааг анхны нөхцөлийг өөрчлөхгүйгээр 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт дахин зохион байгуулахаар болсныг үүгээр мэдэгдэж байна.

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОГОЙН ГОЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2026-06-15 10:07:53

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн, 61.1.2, 61.7, 61.9 дах заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоол, Могойн гол ХК-ний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/24 тоот захирамжыг тус тус үндэслэн “Могойн гол" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлалаа.

Хугацаа, байршил: 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Засаг даргын Тамгын газрын "А" байр 3 дугаар давхар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Иргэний Танхим".

Бүртгэлийн өдөр: 2026.06.30-ны өдөр

Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 16-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. "Могойн гол" ХК-ийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн ТУЗ-ийн дүгнэлт;

  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, зардал батлах;

  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.

Хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн:  

Комиссын дарга:

  • Г.Гандэлгэр - Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Гишүүд:

  • Р.Машбат - Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга,   

  • Ц.Баттогтох - Компаний гүйцэтгэх захирал,

  • Э.Даваачулуун - ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч

Хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга:  

  • Г.Гандэлгэр

Хурлын тооллогын комиссын дарга бүрэлдэхүүн:

Комиссын дарга:

  • Г.Өнөржаргал "Могойн гол" ХК-ийн хүний нөөц хариуцсан ажилтан

Тооллогын комиссын гишүүд:

  • Б.Будсүрэн - Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтан

  • Т.Бат-Очир - "Могойн гол" хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигч

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ