• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52780.21

( 520.34 1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52780.21 520.34
MSE A Индекс 20374.58 154.4
MSE B Индекс 14159.29 -74.26

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-22 16:00:46

Энэ өдөр нийт 632,243,248,753 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-15 14:07:31

2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 402,745,835 төгрөгийн үнийн дүн бүхий 701,719 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%), Крипто Үндэстэн ХК (CNF +8.00%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.46%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан гурил тэжээл ХК (DAR -15.00%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -10.18%), Монложистикс Холдинг ХК (MLG -6.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 13,616 ширхэг нэгж эрх 7,371,306.90 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 41,693 ширхэг үнэт цаас 4,169,287,500.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 11,648,000 юань буюу 6,159,928,320 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,312,000 юань буюу 4,924,558,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 15,663,891,042 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.36%-иар өсч, 51,464.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,403,413,533,526.84 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ