• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52780.21

( 520.34 1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52780.21 520.34
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-22 16:00:46

Энэ өдөр нийт 632,243,248,753 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЖУРМУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-17 11:20:19

“Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газар (УУБАБГ)-аас өнөөдөр (2026.06.17) Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан бүтээгдэхүүн худалдагч, худалдан авагчид болон брокерын компани, зохицуулагч байгууллагуудын төлөөлөлд танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

  • Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэл болох “Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар даалгасан ажил үүргийн дагуу холбогдох журмуудыг илүү боловсронгуй болгох,
  • Молибдены баяжмалыг уул уурхайн биржээр арилжаалах журам, дуудах доод үнийг тогтоох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, батлуулах үүргийн хүрээнд холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдэд тусгасан.

Хэлэлцүүлгийг УУБАБГ-ын Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батзаяа удирдан явуулж, дараах агуулгын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Үүнд:

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журмуудын нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулах харилцаа;

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журмуудын нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдол;

  • Эрчим хүч, коксжих нүүрсний индексийн хөдөлгөөн болон, зэс молибдены баяжмалын металлын хөвөгч үнийг тооцох аргачлал;

  • Худалдан авагчид үзүүлэх үйлчилгээний шимтгэлийн талаар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь хэлэлцүүлэгт оролцсон 20 гаруй байгууллагын төлөөлөлтэй цаашид үүсч болох асуудал, шийдлийн талаар харилцан санал солилцлоо.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ