• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-29 15:21:48

2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 582,725,333 төгрөгийн үнийн дүн бүхий 1,076,394 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар БҮК ХК (BUK +15.00%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +14.67%), Монложистикс Холдинг ХК (MLG +13.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS -5.28%), Адуун чулуун ХК (ADL -5.26%), Талх чихэр ХК (TCK -4.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 4,987 ширхэг нэгж эрх 4,852,788 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 56 ширхэг үнэт цаас 4,277,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 533 ширхэг үнэт цаас 53,304,970 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,120,000 юань буюу 6,903,744,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 23,305,871.52 ам.доллар буюу 83,399,128,999.46 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 90,948,033,090 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.23%-иар өсч, 52,649.29 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,703,113,962,929 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ