• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 0
MSE B Индекс 14233.55 0

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТОРГОНЫ ЗАМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМД ОРОЛЦЛОО

2026-06-29 18:30:15

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол-Хятадын эдийн засаг, худалдааг дэмжих төв, Тригтек хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компани хамтран "Торгоны замын хөрөнгө оруулалт VI” уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны форумыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод зохион байгууллаа.

Энэхүү форумыг нээж Бээжин-Тианжин худалдааны танхимын ерөнхийлөгч У Вэй үг хэлсэн бол, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгч, зөвлөх Ц.Түмэнбаяр мэндчилгээ дэвшүүлэн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батзаяа “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хууль эрх зүйн орчин, журмын өөрчлөлт, арилжааны хяналт, арилжаанд хэрхэн оролцох” талаар илтгэл тавин оролцсон юм.

Түүнчлэн,

  • Монгол улсын Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир “Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр,

  • “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Д.Баярболд “Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа компаниудын хөрөнгө оруулалтын боломж ба стратеги” сэдвээр,

  • Тригтек хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний багийн ахлах Г.Гүнбилэг “Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих нь” сэдвээр,

  • Монгол-Хятадын эдийн засаг, худалдааг дэмжих төвийн захирал Чэн Руйбо “Монгол-Хятадын уул уурхайн худалдааны хамтын ажиллагааны боломж ба хэрэгжүүлэх арга зам” сэдвээр,

  • Тианжин банкны дэд захирал Ли Фангэ “Хил дамнасан хөрөнгийн урсгалыг зохицуулах, түүхий эдийн хил дамнасан худалдааны санхүүгийн үйлчилгээний шинэ төвийг байгуулах нь” сэдвээр,

  • Хэндү хуулийн фирм “Хил дамнасан хууль зүйн үйлчилгээ нь Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны харилцааг дэмжих нь” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл хүргэлээ.

Мөн “Ган бөмбөлөг Ундрага ХХК, “Мэжикбридж  ХХК, “Апекс капитал ҮЦК” ХХК зэрэг уул уурхай, санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь төр, хувийн хэвшлийн төлөөлөл илтгэл тавин оролцсон.

Энэ удаагийн форумд уул уурхайн компани, банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн нийт 80 гаруй төлөөлөл оролцож, хоёр улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хил дамнасан төлбөр тооцооны шийдэл, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ