• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 0
MSE B Индекс 14233.55 0

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЭР СОНГОГДЛОО

2026-07-01 13:52:06

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь өнөөдөр (2026.07.01) Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зохион байгууллаа.

Биржийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж хуулийн хугацаанд тус хурлыг зарласан бөгөөд Хурал даргалагчаар Сангийн дэд сайд Б.Хулан ажилласан юм.

Тэрээр “Ажлын хэсгээс сонгон шалгаруулалт зарласан хуулийн хугацаанд ТУЗ-ийн Ердийн гишүүнд 7, ТУЗ-ын Хараат бус гишүүнд 21 нэр дэвшигч холбогдох материалаа ирүүлснээс ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлага хангасан 19 нэр дэвшигчийн мэдээллийг энэ хурлаар хэлэлцүүлж, ТУЗ-ийн Ердийн 5 гишүүн, ТУЗ-ийн Хараат бус 4 гишүүнийг тус тус сонгоно” гэж мэдэгдээд, хурлыг дэгийг танилцуулснаар хурал албан ёсоор эхэлсэн.

Тооллогын комиссоос “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд 239,675,219 ширхэг энгийн хувьцаа эзэмшиж буй 20 хувьцаа эзэмшигч оролцохоор бүртгүүлсэн нь нийт саналын эрх бүхий 350,463,539 ширхэг хувьцааны 68.39 хувь болж байгааг хуралд оролцогчид болон хурлын даргад мэдээлээд, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэг, МХБ-ийн Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.18 дэх хэсгийг тус тус үндэслэн нийт саналын эрхтэй энгийн хувьцааны 68.39 хувийн хувьцаа эзэмшигчид хуралд оролцож байгаа тул компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөрт тооцлоо.

Санал хураалтын үр дүнд ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 99.6 хувь буюу 238,723,920 ширхэг хувьцаатай 15 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн бөгөөд ТУЗ-ийн Ердийн болон Хараат бус гишүүдэд дараах нэр дэвшигчид сонгогдлоо.

Үүнд:

 Ердийн гишүүдэд

  1. Т.Ганбаатар

  2. Л.Энхбаяр

  3. Б.Болормаа

  4. Ш.Бат-Эрдэнэ

  5. Г.Гийхнаран

Хараат бус гишүүдэд

  1. Н.Отгончимэг

  2. П.Баяр

  3. Ж.Золзаяа

  4. Х.Булгантамир нар тус тус шинээр сонгогдсон бөгөөд энэхүү Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ