• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 0
MSE B Индекс 14233.55 0

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-22 15:22:24

Хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.314 хувиар, купонтой 5 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.877 хувиар тус тус тогтлоо.

"ФЬЮЧЕР ТЕК ИННОВЭЙШН" ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙГ БҮРТГЭЛЭЭ

2026-07-22 11:38:36

Тус сангийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 200,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэв.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-01 16:26:12

2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 348,431,945 төгрөгийн үнийн дүн бүхий 634,629 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +14.73%), Гранд системс ХК (LOT +8.47%), Э-Транс ложистикс XК (ETR +2.31%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ард Даатгал ХК (AIC -9.70%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -8.29%), Хас Банк (XAC -5.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 22,639 ширхэг нэгж эрх 16,221,641 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 500,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 17,448 ширхэг үнэт цаас 1,744,852,670 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000 доллар (7,159,940,000₮)-оор,

  • Багцын арилжаагаар нийт 573,282 ширхэг үнэт цаас 736,667,370 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 7,091,200 ам.доллар буюу 25,386,283,264 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,660,469,760 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 40,053,367,151 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.48%-иар буурч, 52,248.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,551,970,491,320 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ