Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Гүйцэтгэх удирдлагууд Hanwha Investment Group-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, Монголын хөрөнгийн зах зээл, дижитал хөрөнгийн салбарын хөгжил, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал бодлоо солилцлоо.
.jpg?1783578047403)
МХБ Монголын хөрөнгийн зах зээлийн тойм танилцуулж, олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэж буйг, шинэ бүтээгдэхүүн нэвтэрч буйг, мөн IPO-гоор татсан хөрөнгийн хэмжээ өссөн, төрийн эзэмшлийн компаниудыг бирж дээр бүртгэх боломжийн талаар мэдээлэл хуваалцлаа. Hanwha Investment Group өөрийн глобал санхүүгийн үйл ажиллагаа, ялангуяа дижитал санхүү болон блокчэйн чиглэлийн стратегийн анхаарлаа танилцуулав.
_1.jpg?1783578074929)
Талууд мөн Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин сэндбокс санаачилгуудаар хөгжиж буйг, блокчэйн технологи OTC зах зээлийн дэд бүтцэд аль хэдийн ашиглагдаж буйг, түүнчлэн зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлыг хэлэлцэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



