2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 607,596,698 төгрөгийн үнийн дүн бүхий 987,634 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Сэндли ББСБ ХК (SEND +13.54%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +13.08%), Говь ХК (GOV +9.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Би ди сек ХК (BDS -14.86%), Алтайн зам ХК (AZH -9.90%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -8.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 15,343 ширхэг нэгж эрх 10,634,795 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100.00 ам.доллар (358,293₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,312,000 юань буюу 7,017,553,920 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн Fe-52% агууламжтай төмрийн хүдэр 471,900 ам.доллар буюу 1,690,784,667 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,640,000 юань буюу 4,554,662,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 13,882,090,773 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.17%-иар буурч, 51581.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,425,353,780,610 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



