• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ХАГАС ЖИЛИЙН АРИЛЖААНЫ ТАЙЛАН

2026-07-09 18:14:21

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 515 удаагийн уул уурхайн бүтээгдэхүүний цахим дуудлага арилжаа зохион байгуулагдсанаас 441 арилжааны хэлцэл амжилттай хийгдэж, нийт 17.71 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.9 их наяд төгрөгөөр арилжааллаа. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хэмжээ 2.3 дахин, үнийн дүнгийн хувьд 3.2 дахин, дуудлага арилжааны үнийн өсөлтөөс олсон нэмэлт орлого 1.8 дахин буюу 423 тэрбум төгрөгт хүрч тус тус  өслөө. Энэхүү өсөлтөд гол нөлөө үзүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арилжаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 дахин (9,4 сая тонн), “Тавантолгой” ХК 5 дахин (2,8 сая тонн), “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 2 дахин (40,000 тонн) “Энержи Ресурс” ХХК 9.2 дахин (1,76 сая тонн) тус тус нэмэгдсэн байна. Энэ нь Монгол Улсын Засгийн Газраас баримталж буй уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг ил тод зохион байгуулж, экспортыг нэмэгдүүлэх бодлогын үр нөлөө гэж дүгнэж байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ