• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52362.41

( 780.72 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52362.41 780.72
MSE A Индекс 20251.18 299.58
MSE B Индекс 14275.31 16.74

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-20 17:49:30

Энэ өдөр нийт 67,732,910,788 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2026-07-20 10:45:04

Нийт арилжааны үнийн дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн ба өдрийн дундаж арилжааны үнийн дүн 6.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

МЭНДЧИЛГЭЭ

2026-07-09 18:17:55

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье!

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2026-07-20 10:45:04

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2026 оны хагас жилд нийт 123 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 800.39 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 265 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Үүнд:

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 68.43 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 702.56 мянган ширхэг үнэт цаасыг;

  • Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.31 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.41 сая ширхэг нэгж эрхийг;

  • Өрийн хэрэгслийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 462.83 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.25 сая ширхэг өрийн хэрэгслийг;

  • Засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 127.81 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1.31 сая ширхэг үнэт цаасыг тус тус арилжсан.

Нийт үнэт цаасны арилжааны үнийн дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн ба өдрийн дундаж арилжааны үнийн дүн 6.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Тайлант хугацаанд зах зээлийн үнэлгээний дээд үзүүлэлт 14 их наяд 236 тэрбум төгрөг, доод үзүүлэлт 12 их наяд 940 тэрбум төгрөг, дундаж үзүүлэлт 13 их наяд 611 тэрбум төгрөгт тус тус хүрсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 их наяд 558 тэрбум төгрөг буюу 12.84 хувиар өсөж, 13 их наяд 692.41 тэрбум төгрөгт хүрсэн.

Түүнчлэн ТОР-20 индексийн дээд үзүүлэлт 55,133.21 нэгж, доод үзүүлэлт 50,093.30 нэгж, дундаж үзүүлэлт 52,375.79 нэгжид тус тус хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.785.42  нэгжээр буюу 7.69 хувиар өсөж, 53,031.59 нэгжид хүрсэн байна.

 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ