• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52101.88

( -260.53 -0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52101.88 -260.53
MSE A Индекс 20167.64 -83.54
MSE B Индекс 14197.35 -77.96

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-20 17:49:30

Энэ өдөр нийт 67,732,910,788 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2026-07-20 10:45:04

Нийт арилжааны үнийн дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн ба өдрийн дундаж арилжааны үнийн дүн 6.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-20 09:29:23

Энэ 7 хоногт нийт 102,126,092,412 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-20 17:49:30

2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 325,771,440 төгрөгийн үнийн дүн бүхий 710,704 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +15.00%), Мандал говь импэкс ХК (MNG +14.98%), Баянтээг ХК (BTG +14.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тандэм инвэст ББСБ ХК (TAND -14.75%), Шивээ овоо ХК (SHV -12.87%), Шарын гол ХК (SHG -12.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 38,836 ширхэг нэгж эрх 35,014,628 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаас 11,250,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 734 ширхэг үнэт цаас 73,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 11,520,000 юань буюу 6,075,763,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,608,445,344 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,630,400 ам.доллар буюу 16,594,797,952 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 8,377,600 ам.доллар буюу 30,024,313,088 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,658,085,120 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн  багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,323,200 ам.доллар буюу 8,326,070,016 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 67,732,910,788 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.51%-иар буурч, 52,362.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,578,774,685,016 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ