2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 419,723,091 төгрөгийн үнийн дүн бүхий 1,020,165 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Улаанбаатар БҮК ХК (BUK +14.81%), Төрийн Банк ХК (SBM +5.90%), Инвескор ББСБ ХК (INV +2.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ЛэндМН ББСБ ХК (LEND -8.95%), Говь ХК (GOV -8.51%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 9,847 ширхэг нэгж эрх 8,152,550 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 89 ширхэг үнэт цаас 4,450,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 25,060 ширхэг үнэт цаас 2,506,000,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 311 ширхэг үнэт цаас 31,100 ам.доллар (111,472,041₮)-оор,
-
Багцын арилжаагаар нийт 233,039 ширхэг үнэт цаас 881,513,250 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,840,000 ам.доллар буюу 13,763,750,400 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,928,000 юань буюу 6,847,056,640 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 458,700 ам.доллар буюу 1,644,122,997 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,256,000 ам.доллар буюу 15,254,823,360 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 4,220,800 ам.доллар буюу 15,128,655,648 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,677,692,160 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 61,247,412,137 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.71%-иар буурч, 51,990.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,537,680,383,712 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



