2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 368,029,578 төгрөгийн үнийн дүн бүхий 738,136 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол шилтгээн ХК (MSH +14.42%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +13.79%), Хэрлэн Хивс ХК (HRL +12.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -14.99%), Глобал монголиа холдингс ХК (HML -8.98%), Төрийн Банк ХК (SBM -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 19,801 ширхэг нэгж эрх 18,752,293 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35,254 ширхэг үнэт цаас 3,525,400,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 89 ширхэг үнэт цаас 8,900 ам.доллар (31,916,379₮)-оор,
-
Багцын арилжаагаар нийт 325,464 ширхэг үнэт цаас 412,037,424 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,646,400 ам.доллар буюу 16,662,501,504 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,184,000 юань буюу 6,987,388,160 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 79 багц 505,600 тонн 1/3 коксжих нүүрс 60,166,400 ам.доллар буюу 215,763,328,704 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,668,616,983 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 8,473,600 ам.доллар буюу 30,387,261,696 төгрөгөөр,
-
"Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн 1/3 коксжих нүүрс 93,948,800 ам.доллар буюу 336,910,731,168 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 4,134,400 ам.доллар буюу 14,826,413,184 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,680,871,680 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 632,243,248,753 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.52%-иар өсч, 52,259.87 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,551,794,326,530 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



