• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

"ХасБанк" ХК нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй зах зээлд эргэлтэд буй хувьцаанаас тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. 

Тус хөтөлбөрийг "ХасБанк" ХК-ны ТУЗ-ийн шийдвэр болон Монголбанкны холбогдох зөвшөөрлийн дагуу 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дахин 12 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд эргүүлэн худалдан авах хувьцааны арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй зохион байгуулна.

Эргүүлэн худалдаж авах хувьцааны тоо

7,500,000 ширхэг хүртэл

Эргүүлэн худалдаж авах хувьцааны үнэ

1,200 төгрөг хүртэл

Эргүүлэн худалдаж авах хувьцааны нийт үнийн дүн

9,000,000,000 төгрөг хүртэл

Эргүүлэн худалдаж авах хугацаа

12 сар: 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2027 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг дуустал

Төлбөр төлөх хугацаа

Энгийн арилжааны журмын давуу арилжаа хийгдсэнээс хойш холбогдох дансанд ажлын 2 өдрийн дараа төлбөр хийгдэнэ. 

Эргүүлэн авах хувьцааны тоо гүйцсэн, эсхүл хувьцаа эргүүлэн худалдан авах үнийн дүнг бүрэн зарцуулж дууссан тохиолдолд хугацаанаас өмнө хөтөлбөр дуусгавар болно.

Үндсэн мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ