• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

"Тавилга" ХК-ийн хувьцаа эзэмшигч О.Батнаран нь "Компанийн тухай хууль"-ийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг болон "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан үүргээ тус тус хэрэгжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын дагуу "Тавилга" ХК-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй 44,938 ширхэг энгийн хувьцаа нэг бүрийг нь 142,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасан байна.

Санал гаргагчийн компанид эзэмшиж байгаа хувь, хэмжээ:    63.39 хувь буюу 77,816 ширхэг

Худалдан авах саналын эхлэх хугацаа:                                       2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Худалдан авах саналын дуусах хугацаа:                                     2026 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр:                 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Худалдан авах саналыг хүлээн авах, хэрэгжүүлэх ажиллагааг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХХК хариуцан гүйцэтгэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сити тауэр, 25 давхарт, 2505 тоот

Утас: 88816377

Холбоо барих ажилтны нэр: А.Манал

Цахим хаяг: manal@ucc.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ